Бидний тухай

Дижитал Эдү Менежмент ХХК

Бид олон улсад түгээмэл ашигладаг сургалтын удирдлагын системийн нэг болох нээлттэй эхийн Moodle системд тулгуурлан тухайн сургалтын байгууллагын онцлогт тохирсон шаардлагатай нэмэлт хөгжүүлэлтийг хийсэн сургалтын цогц системийг санал болгож байна.

33

ЕБС

3

Их сургууль

4000

Багш нар

100

Сурагчид

5000

Интерактив хичээл

20000

Сорил даалгавар

Сурагчдад үүсэх боломжууд

  • Интерактив хичээлд оролцох
  • Даалгавраа онлайнаар илгээх
  • Өөрийн шалгалтын дүнг харах
  • Календарчилсан төлөвлөгөө гаргах
  • Онлайнаар багшаас тусламж авах
  • Суралцагч нартай чатлах
  • Хичээлээ нөхөж үзэх, гүнзгийрүүлэн суралцах боломж

Багш нарт үүсэх боломжууд

  • Автомат ирцийн бүртгэл
  • Интерактив хичээл боловсруулах
  • Сурагчидтай чатлах
  • Даалгаварыг онлайнаар авах, засах, илгээх
  • Шалгалтын материал оруулах
  • Шалгалт авах
  • Шалгалтын оноог харах
  • Шалгалтын дүнг анализ хийх
  • Календарт төлөвлөгөө гаргах

Эцэг эхэд үүсэх боломжууд

  • Хүүхдийн дүн харах
  • Сургалтын агуулга үзэх
  • Сургуулийн мэдээллийг цаг тухайд авах
  • Онлайнаар судалгааг бөглөх
  • Багштай онлайнаар холбогдох

Сургуулийн удирдлагад үүсэх боломжууд

  • Анги, сурагч бүрийн хичээлийн явц, үр дүнг харах, үнэлэлт өгөх
  • Багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэх
  • Сурагчдын шалгалтын үр дүнг харах, анализ хийх
  • Багш нарын бэлтгэсэн нэгж хичээлийн хөтөлбөрийг харах
  • Багштай онлайнаар холбогдох, цахимаар баталгаажуулах, цахим интерактив хичээлд хяналт тавих, удирдах
Дижитал Эдү Менежмент ХХК

Бидний давуу талууд

Клауд виртуал сервер

Клауд виртуал сервер

Та сервер худалдан авах, түүнийг хадгалахад цаг, мөнгөө үрэх шаардлагагүй. Бид танай сургуулийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн клауд виртуал серверээр хангана.

Найдвартай тоног төхөөрөмж

Найдвартай тоног төхөөрөмж

Сүүлийн үеийн техникийн шаардлага хангасан сервер, тоног төхөөрөмжөөр үйлчлэх бөгөөд серверийн үйлчилгээнд 365 хоногийн туршид 24/7 техникийн тусламжийг тасралтгүй үзүүлнэ.

Мэргэжлийн хамт олон

Мэргэжлийн хамт олон

Манай баг нь мэдээлэл технологи, хиймэл оюун ухааны инженерчлэл хөгжүүлэгч, боловсролын удирдлага, менежмент, сургалтын арга зүйгээр мэргэшсэн.

Сургалтын удирдлагын системд нийцсэн

Сургалтын удирдлагын системд нийцсэн

Дэлхийн 243 гаруй оронд хэрэглэгддэг, 258 сая гаруй хэрэглэгчтэй Moodle систем дээр бид хөгжүүлэлт хийж багш, сурагч, эцэг эхийн гурвалсан холбоог хангасан.

Хамтран ажиллах, суралцах боломж

Хамтран ажиллах, суралцах боломж

Харилцагч сургуулиудын багш нар хамтран контент бүтээх, шалгалтын даалгавар боловсруулах, хамтран суралцах, мэдлэг чадвараа хуваалцах боломжуудыг олгодог.

Цахим сургуулиуд

Түгээмэл асуултууд

Сургалтын удирдлагын систем буюу LMS (Learning management system) нь цахим хичээл, сургалтын цахим контентийг суралцагчид хүргэх, сургалтын үйл явцыг удирдах, хянах, тайлагнах, автоматжуулахад зориулсан вэбд суурилсан программ хангамж юм.
  • Сургалтад шаардлагатай бүх төрлийн контент байрлуулах, засварлах, өөрчлөх боломжтой
  • Cургагч, суралцагч хэдийд ч, хаанаас ч систем нэвтэрч сургалтаа явуулах боломжтой.
  • Суралцагчийн оролцоо, онлайн шалгалт дээр үндэслэн суралцагчийг шуурхай, шударга үнэлэх боломжтой.
  • Суралцагчийн амжилтын явцыг график, хүснэгт ашиглан хялбар хянах боломжтой.
  • Суралцагч, сургагч сургалтын материалаа хэдийд ч дахин ашиглах боломжтой.
Үгүй. Сургалтын удирдлагын системийг онлайн сургалтаас гадна танхимын сургалттай хослуулан ашиглах боломжтой.
Олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан орон зай, цаг хугацааг үл хамааран сурагч төвтэй сургалтыг явуулах боломжтой. Суралцагч өөрийн байгаа орчиндоо суралцах учраас зардалд хэмнэлттэй.
Нэмэлт төхөөрөмжийн шаардлага байхгүй. Бид өөрсдийн үүлэн технологид суурилсан серверийн үйлчилгээгээр хангадаг.
Болно. Бүх төрлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгуулга, хувь хүнээс гадна байгууллагын сургалтын цогц систем байдлаар ашиглах боломжтой.
Энэхүү систем нь Ай түүлс ХК-ний мянга мянган хэрэглэгч нэвтрэх, их хэмжээний датаг хадгалж байх хүчирхэг серверийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон клауд сервер дээр байрлах сарын өртөг нь 825 000 төгрөг байна. Системийг эхний удаад холбох, тохируулга хийх, хэрэглэгч бүртгэх, домайн үүсгэх, сургалт хийхтэй холбоотой нэг удаагийн зардал 5 сая төгрөг байна.
Тийм. Сургалтын удирдлагын системийг нөөцийн удирдлагын систем (ERP), онлайн хурлын бүх төрлийн системтэй интеграц хийх боломжтой.