Үйлчилгээний нөхцөл


“Дижитал Эдү Менежмент” ХХК-ийн (цаашид "Үйлчилгээ үзүүлэгч" гэх) хөгжүүлсэн eSchool боловсролын нэгдсэн платформын (цаашид "eSchool" гэх) хэрэглэгч сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан вебсайт болон гар утасны аппликейшн бүхий платформ юм.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1. "Хэрэглэгч" гэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, eParent аппыг хэрэглэж буй иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн;
2. "Aсран хамгаалагч" гэж 18-аас дээш насны эцэг эх, болон асран хамгаалагч болсон эрхтэй хуулийн этгээд;
3. "Сурагч" гэж eSchool-г ашиглан хичээл үзэх, мэдээлэл авах зорилготой сурагч;

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 eParent нь сургууль, багш, эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцох зорилготой байнгын ажиллагаатай гар утасны аппликейшн байна.
1.2 eStudent нь сурагч, багш хоорондоо мэдээлэл солилцох зорилготой гар утасны аппликейшн болон вебсайт байна.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцөл нь eSchool платформыг ашиглах үед үүсэх харилцааг зохицуулна.
1.4 Хэрэглэгч нь eSchool платформыг ашиглаж эхлэхээс өмнө энэхүү “Үйлчилгээний нөхцөл”-тэй танилцан, хүлээн зөвшөөрч, баталгаажуулж бүртгүүлсэн өдрөөс хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.5 eParent болон eStudent нь оюуны өмчийн эрхтэй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын “Оюуны өмчийн тухай” хуулиар хамгаалагдана.
1.6 eParent болон eStudent болон үйлчилгээтэй холбоотой вэб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Дижитал Эдү Менежмент ХХК-н өмч юм.
1.7 Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь компаний нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.
1.8 eSchool-д харъяалагдах аппликейшн болох вебсайт нь Компанийн өмч бөгөөд лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч хэлбэрээр ашиглахыг хориглоно.
1.9 eParent -г зөвхөн 18-аас дээш насны эцэг эх, асран хамгаалагч ашиглана.
1.10 Үйлчилгээ үзүүлэгч нь eSchool платформын байнгын тасралтгүй ажиллагаа, нууцлал, аюулгүй байдлыг хариуцан ажиллана.
ХОЁР. СУРГУУЛИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

2.1 Сургууль нийт эцэг эх, асран хамгаалагчид болон багш нарт мэдээлэл хүргэх, мэдээлэл авах зорилгоор eParent-г ашиглана.
2.2 Сургуулийн өмнөөс мэдээлэл нийтлэх эрх бүхий хэрэглэгчийн нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг сургууль хариуцна.
2.3 eSchool-д бүртгүүлсэн хэрэглэгчдийн мэдээллийг сургуулийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор бусдад тараахгүй байх үүрэгтэй.
ГУРАВ. БАГШИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

3.1 Багш өөрийн хичээл ордог болон анги даасан ангийн сурагчдын мэдээллийг харах, тэдний асран хамгаалагчдад мэдээлэл хүргэх, мэдээлэл авах зорилгоор eParent-г ашиглана.
3.2 Багш өөрийн нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.
3.3 Багш eSchool-д бүртгүүлсэн эцэг эх, асран хамгаалагчдын мэдээллийг сургуулийн үйл ажиллагаанаас бусад зорилгоор бусдад тараахгүй байх үүрэгтэй.
ДӨРӨВ. ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

4.1 Эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн хүүхдийн мэдээлэл болон сургуулийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авах, судалгаанд оролцох, багштай харилцах зорилгоор eParent-г ашиглана.
4.2 Эцэг эх, асран хамгаалагч нь өөрийн болон хүүхдийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй.
4.3 Өөрийн нийтэлсэн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хариуцна.
4.4 Өөрийн нууц үгийг бусдад задруулахгүй байж өөрийн болон хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
ТАВ. НУУЦЛАЛ

5.1 Хэрэглэгч гуравдагч этгээдэд нэвтрэх нэр, нууц үгээ дамжуулахгүй байх, вэб ашиглаж байгаа тохиолдолд бүртгэлээсээ гарч интернэт хөтөчөө хаах, eParent-р нэвтрэн орсон үедээ гар утсаа хэн нэгэнд дамжуулахгүй байх, апп-аас гарч байх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг өөрөө хариуцна.
5.2 Хэрэглэгч өөрийн сайн дураар Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч хувийн мэдээллийг бүртгүүлнэ.
5.3 Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг сургуулийн харах эрх бүхий хэрэлэгчээс бусад хэрэглэгчдэд мэдээллийг дамжуулахгүй.
5.4 Дээр дурдснаас бусад тохиолдолд мэдээллийг дамжуулах тохиолдолд урьдчилан хэрэглэгчид мэдэгдэж, зөвшөөрөл авна.
ЗУРГАА. ОЮУНЫ ӨМЧТЭЙ ХОЛБООТОЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ

6.1 Аппын доторх тэмдэгт лого зэрэг нь “Дижитал эдү менежмент” ХХК-ийн өмч юм.
6.2 Оюуны өмчийн эрх зөрчигдсөн тохиолдолд холбогдох этгээдэд Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
ДОЛОО. OAUTH нэвтрэлт

7.1 eSchool-н вебсайт нь OAUTH нэвтрэлтийг дэмжих бөгөөд зөвхөн бүртгэлтэй хэрэглэгч нэвтрэх боломжтой.
7.2 OAUTH нэвтрэлтийн мэдээлэл нь хэрэглэгчийн ажиллагааг хөнгөвчлөх зорилготой бөгөөд ашиглагдаж буй мэдээлэл eSchool-н хэрэглэгчийн мэдээлэлтэй ижил ашиглагдана.
НАЙМ. БУСАД ЗААЛТ

8.1 Худал мэдээллээр eParent-д нэвтэрсэн болон өөрийн биш хүүхдийн мэдээллийг холбосон нь нотлогдвол Сургуулийн хүсэлтийн дагуу Үйлчилгээ үзүүлэгч тухайн хэрэглэгчийн эрхийг хүчингүй болгоно.
8.2 Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчийн компьютерын сүлжээ, сервер компьютерт хууль бусаар халдах, eSchool-д эвдрэл саатал учруулах оролдлого хийхгүй байх үүрэгтэй.
8.3 Хэрэглэгчийн өөрийн нууц үгийг найдвартай хадгалаагүй болон бусад Хэрэглэгчийн хариуцлагагүй алдаанаас үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.
8.4 Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдвал Хэрэглэгчийн нэвтрэх эрхийг цуцалж, хохирлыг нэхэмжилнэ.